Аавдаа би хайртай (Live) 演唱 : 大海DALI【蒙古】 原唱 : Hurd乐队(Хурд) 作曲 : 伊希胡(С.Ишхүү) 作词 : 其拉扎布(Х.Чилаажав) 编曲 : 达日丹 音乐总监 : 梁翘柏 音响总监 : 何飚 声乐指导 : 刘芳 键盘 : 达日丹/黄维一 吉他 : TommyChan/许德治 贝斯 : 努而德柯 鼓 : Alek秦晓飞 和音 : 刘芳/王馨悦/戈锐/费瀚林 PGM : 杨阳/耿潇微 混音 : 林梦洋 官方指定音乐合作伙伴 : 韶愔音乐娱乐(北京)有限公司 (未经著作权人许可不得翻唱翻录或使用) Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай Нэг л намар миний ижил залуу явсан аав минь Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ Шар наран улам улам алслаад Саяхан ногоон байсан өвс навч гандаад Алсын зам аавын харц шиг сүүмийгээд Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу Унах болтлоо уудам их зай байгаа ч уу үгүй ч үү Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу үгүй ч үү Он жил хэлж ирэвч хорьж үл болно Олон сайхан үртэй мөртлөө Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийсөн Шар наран улам улам алслаад Алсын зам аавын харц шиг сүүмийгээд Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу